ҮНДСЭН УЛИРАЛ
- 10 баг хоорондоо 3 тойрог тоглоно
- M банк Аренад дунджаар 55–60 өдөр
- Өдөрт 2–3 тоглолт

ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ · 2026–2027 УЛИРАЛ
Завханаас эхэлсэн түүхээ үргэлжлүүлж буй СОНО БРОДЕРС багтай хамтран брэндээ Монголын шилдэг сагсан бөмбөгийн тайзнаа гаргаарай.
01 / ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ · 2026–2027
Үндэсний Дээд лиг бол Монголын шилдэг сагсан бөмбөгийн клубүүд улирлын турш өрсөлдөж, аваргаа тодруулдаг тэмцээн. Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо зохион байгуулдаг бөгөөд эрэгтэй лигт 10 баг оролцоно.
Эрэгтэй баг
Тойрог · нэг баг 27 тоглолт
Улирлын нийт тоглолт
10-р сараас дараа жилийн 4-р сар
ҮЗЭГЧ, ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД
суудалтай M банк Арена
спортын сувгаар шууд
Дархан хотод аялал тоглолт зохион байгуулж ирсэн нь орон нутгийн үзэгчдэд лигийг ойртуулж байна. Фанатууд тоглолтоос гадна баг, тамирчдын ярилцлага, влог, сошиал контентыг дагаж, багтайгаа улирлын турш холбоотой байдаг.
БИЗНЕСИЙН ОРОЛЦОО
нэг багийн жилийн дундаж төсөв
10 багийн нийлбэр, улирал бүр
түнштэй багууд
Сүүлийн таван жилд Монголын сагсан бөмбөгийн хөгжил эрчимжиж, бизнесийн байгууллагуудын оролцоо нэмэгдэж байна. Санхүүжилт багийн зээл, хөрөнгө оруулалтаас гадна тэтгэгчдийн дэмжлэгээр бүрддэг.
Сүүлийн таван жилд Монголын сагсан бөмбөгийн хөгжил эрчимжиж, бизнесийн байгууллагуудын оролцоо нэмэгдэж байна. Санхүүжилт багийн зээл, хөрөнгө оруулалтаас гадна тэтгэгчдийн дэмжлэгээр бүрддэг.

02 / СОНО БРОДЕРС БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Манай багийн түүх 2021–2022 оны улиралд “ЗАВХАН БРОДЕРС” нэрээр эхэлсэн. Завхан нутаг бол бидний үүсэл, гараа бөгөөд нутгийн хөгжилд дэмжигчид багийн маань салшгүй нэг хэсэг юм.
Өнөөдөр бид СОНО БРОДЕРС нэрээр Үндэсний Дээд лигт өрсөлдөж, Завханаас эхэлсэн түүх, ахан дүүсийн холбоогоо үргэлжлүүлэн шинэ амжилтын төлөө урагшилж байна.
Анхны үндсэн улиралдаа 3-р байр.
Багийн түүхэн амжилтын нэг.
Үндэсний Дээд лигт Соно Бродерс нэрээр өрсөлдөж байна.
Шинэ амжилтын төлөө — хамтдаа илүү хол.
“Эс Эм Альфа Бродерс” ХХК
03 / СПОРТЫГ ДЭМЖИХ ТАТВАРЫН БОЛОМЖ
Шаардлага хангасан санхүүгийн дэмжлэгийг ногдуулсан ААНОАТ-аас хөнгөлөх боломжтой. Дээд хязгаар нь тухайн жилийн татвар ногдох орлогын 1%; хөнгөлөлтийн дараах үлдсэн татварыг төлнө.
Татвар ногдох орлого
Ногдуулсан татвар
1%-ийн хязгаар / дэмжлэг
Үлдэх татвар
5 сая ₮-ийн дэмжлэг шаардлага хангасан, бусад хөнгөлөлт болон 22.9-ийн бусад дэмжлэггүй гэж үзсэн жишээ.
ААНОАТ-ын тухай хууль
Орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, харилцан хамааралгүй этгээдэд олгосон шаардлага хангасан дэмжлэгийг хуулийн дагуу хөнгөлөлтөд хамруулж болно.
Хуульд заасан бүртгэлтэй спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг хамарна.
Холбогдох хөрөнгө оруулалт, зардлыг баталсан маягтаар татварын тайланд хавсарган тайлагнана.
А/175 тушаал · 2-р хавсралт · 2.2.1–2.2.5
Баг, холбооны бүртгэл, зориулалтыг шалгах.
Зориулалт бүхий гэрээг холбогдох шаардлагад нийцүүлэн байгуулах.
Хариу төлбөргүй дэмжлэг шилжүүлж, дугаартай төлбөрийн баримт бүрдүүлэх.
Тайлант хугацааны зарцуулалтыг шаардлагатай баримтаар баталгаажуулах.
Жилийн эцсийн татварын тайланд тусгах.
2026, 2027 оны дэмжлэгийг тухайн татварын жил тус бүрээр баримтжуулж, тус тусын хязгаар, тайланд хамруулна.
Хариу үйлчилгээтэй реклам, лого, контентын төлбөрийг автоматаар хандивын хөнгөлөлт болгохгүй. Клубийн бүртгэл, дэмжлэгийн нөхцөлийг гэрээний өмнө шалгана. Татварын хөнгөлөлт эдлэх эсэхийг холбогдох хууль, журмын дагуу баталгаажуулах шаардлагатай.
04 / СПОНСОРЫН САНАЛ
Бизнесийнхээ зорилгод тохирох үйлчилгээг сонгон өөрийн багцыг бүрдүүлээрэй. GOLD, SILVER, BRONZE, ONE TIME, PARTNER – бүх хэлбэрээр үйлчилгээг хослуулан авах боломжтой.
500 сая ₮ ба түүнээс дээш
150 саяас 500 сая ₮ хүрэхгүй
50 саяас 150 сая ₮ хүрэхгүй
Албан ёсны түнш, салбарын онцгой эрх, өмсгөл ба хувцасны брэндинг.
Брэндийн нүүр царай, зураг авалт, сошиал видео, хамтарсан кампанит ажил.
Бүтээгдэхүүн танилцуулах бүс, дээж тараах, дэлгэцийн сурталчилгаа, урамшуулал.
Спорт ба гэр бүлийн өдөрлөг, сургалт, тамирчинтай уулзалт, бизнес уулзалт.
Нийт үнэлгээ = нэгж үнэ × тоо хэмжээ / давтамж. Эцсийн хамрах хүрээг гэрээгээр тохиролцоно.
Брэндийнхээ зорилгод тохирох багцыг бидэнтэй хамт бүрдүүлээрэй.